horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Д.Амарбаясгалан үнэд орох цагаар

post-img

Төрийн ордон өчигдөр нанчилдаан, хэрүүл, маргаантай өнжлөө. Түмэн олонд нэг талаасаа үзүүштэй, нөгөө талаасаа жигшүүртэй байлаа. Бүтэн жил бие биеэ муухай харж явсан МАН-ын бүлгийн гишүүдийн тэвчээрийн утас тасарч эхлэв. Тэр утас тасарсан нь Д.Амарбаясгалантай холбоотой.

Саяхан л АТГ-т шалгуулж, аавынх руу ачигдаж мэдэхээр болоод байсан тэр эдүгээ үнэд орлоо. Д.Амарбаясгалан, А.Амундра, Х.Булгантуяа, Н.Тавинбэх нарыг МАН-аас хөөнө хэмээн даналзаж зогссон Н.Учрал одоо түүнийг царайчилж эхэлжээ. Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нараар хамаагүй оролдвол парламентын үйл ажиллагаа зогсож, засаг огцрохыг өөрийн биеэр туулсан тэрээр УИХ-ын даргын албан тушаалаа өгч, Ерөнхий сайдын сэнтийд суумагцаа цагаан туг барин Д.Амарбаясгалантай уулзсан сурагтай. “Мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн дайсан гэж байдаггүй” гэдэг энэ.

Н.Учралаар парламентыг удирдуулахгүй хэмээсэн АН-ын бүлгийг сөрөх гэхээр Д.Амарбаясгалан тэргүүтэй 30 гишүүн хуралдаа суусангүй. ХҮН, ИЗНН-ын гишүүдтэй нэг хөнжилд орж, 80 гишүүнтэй болсон МАН-ын бүдүүн бүлэг парламентын үйл ажиллагааг гацаасан. Ирцээ бүрдүүлж чадахгүй түнтэгнэсэн Н.Учрал тун чиг эвгүй байдалд орсон нь үнэн.

Нэг нэгнийгээ нүднийхээ үзүүрээр ч харахаа больсон гишүүд нэг танхимд хамт суугаад, нанчилдаж эхэлсэн нь энэ

Н.Учрал одоо спикерийн суудлаа Ерөнхий сайдын суудлаар сольсон ч ажил нь парламентаас хамааралтай. Эрх баригч намын даргын хувиар парламентын ирцийг бүрдүүлж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх нь түүний үүрэг. Д.Амарбаясгалан тэргүүтэй 30 гишүүн энэ хэвээрээ хуралдаа суухгүй бол хариуцлагыг нь Н.Учрал хүлээж таарна. Тэд хуралдаа суулаа ч Ерөнхий сайдын хувиар өргөн барьсан төслийг нь, шийдүүлэх гэсэн асуудлыг нь гацаагаад байвал  ЗГ-ын үйл ажиллагаа доголдоно. Танхимаараа огцорч, Г.Занданшатарын араас явахад тулж ч мэднэ.

Ийм зовлон туулсны хувьд, дараагийнх нь зовлон хүлээж байгааг ухаарсны хувьд Н.Учрал цагаан туг өргөхөөс өөр аргагүй болжээ.

Хэцүү нэрт рүү явах нь, хэн ч биш болох нь гэж түгшиж явсан Д.Амарбаясгалангийн хувьд салхи эргэв. Чухам энэ салхины аясаар түүний талынхан толгой өндийв. Үүнд нь харин МАН-ын бүлгийн нөгөө 38 нь бухимджээ. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурлын үеэр Р.Батболд гишүүн, нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар нар ам мурийв. Үүнээс улбаалан Х.Нямбаатар уг хурлыг хаян гарч явав. Үүнд эгдүүцсэн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Төрийн ордонд нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалайд гар хүрэв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр АҮЭБ-ын сайд Г.Дамдинням, Ч.Номин гишүүн хоёр ам зөрж, муудалцсаар хурлаас гарав.

Нэг нэгнийгээ нүднийхээ үзүүрээр ч харахаа больсон гишүүд нэг танхимд хамт суугаад, нанчилдаж эхэлсэн нь энэ. Удахгүй Засгийн газрын танхимд хэд нь тохой нийлүүлж суугаад, хэмлэлдэх нь тодорхой байна. Танхимаа бүрдүүлэхээр тун их яарч яваа Н.Учрал өчигдөр ЗГ-аа шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдуулахаар төлөвлөсөн байсан ч чадсангүй. Үүнийгээ тэр “Өмнөх сайд нарын ажлын гүйцэтгэлийг харж байна” хэмээн аятайхан тайлбарлах гэж оролдсон ч үнэндээ тийм юм байхгүй.

УИХ-ын даргын суудалд хэний хүнийг тухлуулахаас түүний ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүн хамаарч байгаа нь илхэн байна. Тэр суудалд саяхан сууж байгаад боссон Д.Амарбаясгалан өөрийн хүнээ тэнд тавихыг хүссэн бол МАН-ыг гишүүний үнэмлэхгүйгээр удирдаж буй Ерөнхийлөгч уг суудлыг түүнд алдахыг хүсэхгүй байна. Хоёр талын албан тушаалын эрх ашиг энэ суудал дээр мөргөлдөж, Н.Учрал дунд нь учраа олохгүй гүйж явна.

0/1000