Дархан-Уул аймгийн аюулгүйн нөөцөд 2023, 2024 онд бүрдүүлсэн өвсийг Онцгой комиссын шийдвэрээр 3 дугаар сарын дундуур малчдад үнэ төлбөргүй олгожээ. Өнөөдрөөс /2026.04.01/ тус комисс Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолын дагуу бэлтгэсэн 100 тонн буюу 5000 боодол өвснөөс 4000 боодлыг нь зарж эхэллээ. 1 боодол өвсийг 5000 төгрөгөөр малчдад худалдаж байна.


