horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Аутизмыг таниулах дэлхийн өдрийг “Хүлээн зөвшөөрөх нь” уриатайгаар зохион байгуулж байна

post-img

Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” болгон 2008 оноос хойш тэмдэглэж ирсэн.

 Энэ өдрийн зорилго нь аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгох, гадуурхалтыг зогсоох, тэднийг хүлээн зөвшөөрөх, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох боломжийг дэмжихэд чиглэдэг юм. Аутизмыг эрт оношилж шаардлагатай зан үйлийн эмчилгээг хийснээр тухайн хүүхдийн хөгжлийг дэмжиж, амьдралын чанарыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой. Улсын хэмжээнд аутизмын оноштой 3566 хүүхэд байна. Энэ жилийн тухайд аутизмыг таниулах өдрийг “Хүлээн зөвшөөрөх нь” уриатайгаар зохион байгуулж байна. Оношилгоо нь ихэвчлэн хүүхдийн зан байдал, хөгжлийн түвшнийг ажиглах замаар хийгддэг. Энэ өдөр дэлхий нийтээрээ аутизмтай хүн бүрийг ойлгож, тэдний амьдрал үнэ цэнтэй гэдгийг хүлээн авч, тэгш боломжоор хангахыг уриалж байна.

0/1000