horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Бусдын аяганд 1 сая төгрөг хийж хахуулдах үйлдэл гаргасан этгээдийг 3 сая төгрөгөөр торгожээ

post-img

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн эрүүгийн 2502000000493 дугаартай хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр шийдвэрлэсэн байна.

 Тодруулбал, Иргэн Д нь 2025 оны 11 дүгээр сард эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг А компанийн эмийн сангийн байршлыг холбогдох шинжээчийн дүгнэлтгүйгээр шилжүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэнд кофе уухыг санал болгохдоо хоосон аяганд нь 1,000,000 төгрөгийг бэлнээр хийж таглан албан өрөөнд нь үлдээжээ.

 Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Ж албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн асуудлыг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтны хувиар хуульд заасан үүргээ биелүүлж, байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн байна.

 Дээрх асуудалд холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар иргэн Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

0/1000