МАН-ын Удирдах зөвлөл өнөө өглөө хуралдаж УИХ-ын даргад УИХ дахь МАН-ын бүлгээс хэнийг нэр дэвшүүлэх боломжтой талаар хэлэлцсэн юм. Эрх баригчдын бүлгээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргасан юм. Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Удирдах зөвлөлөөс санал болгосон дээрх нэрээр бүлгийн гишүүдээр санал хураалгана.
УИХ-ын даргад горилж байсан Эдийн засаг хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Энхбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Би УИХ-ын даргад өрсөлдөхгүй. УИХ-ын даргаар ажлын болон парламентын туршлагатай хүн ажиллах ёстой” гэж мэдэгдсэн.
Мөн сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан нэр дэвших тухай яригдаж байсан ч С.Бямбацогт тодорчээ.


