horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

161 ХК хувьцаа эзэмшигчдээ хуралдуулна

post-img

Компанийн тухай хуулийн 59.4-т заасны дагуу хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах үүрэг хүлээдэг. Үүний дагуу хувьцаа эзэмшигчдийн 2026 оны ээлжит хурлыг хуралдуулах тухай мэдэгдлийг 3 дугаар сарын 30-ны байдлаар нийт 161 хувьцаат компани Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлжээ. Үүнийг ангилбал:

  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй 25 хувьцаат компаниас 25,
  • II ангилалд бүртгэлтэй 43 хувьцаат компаниас 43,
  • III ангилалд бүртгэлтэй 94 хувьцаат компаниас 55,
  • “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК-д бүртгэлтэй 2,
  • Биржийн бүртгэлээс хасагдсан 4,
  • Хаалттай 1,
  • Төрийн өмчит 22,
  • Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй 3 хувьцаат компани,
  • Нээлттэй хамтын ХОС 6 байна.
0/1000