horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Х.Тэмүүжин: 64 гишүүний гарын үсэгтэй нэр дэвшигч УИХ-аар санал хураалгаж, УИХ-ын дарга болох ёстой

post-img

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 4/11 мэдээллийн цагаараа УИХ-ын даргын томилгоотой холбоотой асуудлыг хөндлөө.

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин:

-УИХ-ын дарга бол парламентыг, тэр дундаа олон намын төлөөлөл бүхий энэ парламентыг хэвийн ажиллуулах, парламентын дархлааг хамгаалах, парламентын ардчиллыг ажиллуулах гол хэрэгсэл байдаг. Иймд УИХ-ын дарга гэдэг хүн төвийг сахисан, төвч байдлаар намуудад ханддаг, өөрийг нь дэвшүүлсэн олонхын байр суурийг хамгаалдаггүй, намынхаа дотоод өрсөлдөөнд оролцдоггүй байх ёстой.

Үндсэн хуульд маш тодорхой бчисэн байгаа. “УИХ-ын даргыг УИХ-ын гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, илээр санал хурааж, сонгоно” гэсэн ганцхан зарчим бий. УИХ-ын дэд даргыг бүлэг байгуулсан нам, эвслийн бүлгүүд нэг нэг хүн тавьдаг. Аль нь аль нь намчирхаж, аль нь намчирхаж болохгүйг Үндсэн хуульд маш тодорхой бичсэн байгаа. УИХ-ын дарга бол намчирхахгүй. Намчирхахгүй учраас нам дээрээ хуралдах биш, УИХ руу оруулж ирж, тэр нэр дэвшсэн хүмүүсээ хагалах ёстой.

УИХ-ын даргыг эргүүлэн татах, огцруулах асуудал гишүүдийн 64 нь гарын үсэг зурснаар шийдэгддэг. Үндсэн хуулийн энэ үзэл санааны дагуу 64 хүний гарын үсэгтэй нэр дэвшигч нь УИХ-д орж ирж, саналаа хураалгах ёстой. Намын бүлгийн эсвэл намын шийдвэрээр биш. УИХ-ын 126 гишүүний олонхын дэмжлэг авч байгаа хүн нэр дэвшиж, санал хураалтаар УИХ-ын дарга болох ёстой. Энэ зарчмыг бид хатуу баримтална. Энэ зарчмын дагуу УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн бариад удаж байна.

Одоо УИХ-ыг удирдаж байгаа Ж.Бат-Эрдэнэ буюу УИХ-ын дэд даргыг албан ёсоор чуулган удирдаж байхад бид энэ төслөө өргөн барьсан. Энэ хуулийг хэлэлцье. Хуулийн төсөлд бүх зүйлийг маш тодорхой заасан байгаа. “УИХ-ын дарга намаасаа түдгэлзэнэ. УИХ-ын даргыг олонх буюу 64 гишүүн нэр дэвшүүлж сонгоно” гэсэн заалт оруулсан. Өргөн барьсан хуулиа УИХ-аас хэлэлцэхийг шаардаж байна.

УИХ-ын дээр нам ноёлдог социализмын үе өнгөрсөн. Өмнө нь ардын депутатуудын дээр нэг нам ноёрхож байсан. Ганц хурал дээр биш, нийгмээр нь ноёрхож байсан. Одоо бид олон ургальч үзэлтэй, олон намын тогтолцоотой учраас УИХ дотроо асуудлаа шийддэг болох ёстой. Намын хурлаа парламентаас гадуур хийх хэрэгтэй. Үндсэн хуулийн бус арга замаас салах шаардлагатай байна. Үндсэн хуульд тодорхой заасан: УИХ 126 гишүүнээс бүрдэнэ. Танхимын дарга хэн байхыг парламентын 64 гишүүн шийднэ. Түүнээс намын бүлэг биш, тухайн УИХ-д суудалтай нам биш.

0/1000