horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Жаргалан: Туулын хурдны зам илт хууль зөрчсөн байж болзошгүй байна

post-img

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 4/11 мэдээллийн цагаараа “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Энэ долоо хоногийн даваа гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Туулын хурдны зам” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. УИХ дахь АН-ын бүлэг парламентын хяналтыг улам бэхжүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс бүлгийн дүрэмдээ хурлыг нээлттэй хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулах боломжийг нээсэн.

Тус нээлттэй хэлэлцүүлэгт нийт 30 орчим иргэний нийгмийн байгууллага, судлаачдын төлөөлөл, мөн холбогдох төр, захиргааны байгууллагын төлөөллүүд оролцсон. Хэлэлцүүлэг нийт 6 цаг үргэлжилж, 100 гаруй асуулт, хариулт өрнөсөн.

“Туулын хурдны зам” төсөл иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Харамсалтай нь, манай хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар оролцоогүй. Харин эсрэгээрээ парламентыг үл хүндэтгэн, жагсаал цуглаан зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр хөндөгдсөн асуудлуудыг тоймловол:

  • Байгаль, экологийн эрсдэл
  • Усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл
  • Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ бодитой хийгдсэн эсэх
  • Оршин суугчдаас санал авсан эсэх
  • Төслийн төлөвлөлтөд иргэдийн санал тусгагдсан эсэх

Харамсалтай нь, байгаль орчны асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй. Тухайлбал: Усны газар усанд нөлөөлөх эсэх дүгнэлт хийж чадаагүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь нийслэлийн удирдлага холбогдох төлөвлөлтийн нарийвчилсан зураг, тооцоог ирүүлээгүй гэсэн тайлбар өгсөн.

Иймд усны нөөцөд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ огт хийгдээгүй, Усны газрын дүгнэлт гараагүй байна. Энэ нь илт хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна. Энэ жишээнээс харахад байгаль орчны үнэлгээтэй холбоотой олон асуудал байгааг тодорхой харуулж байна.

0/1000