Иргэд олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэнд ойртуулах зорилготой “102 police” аппликейшн 11-р сард ашиглалтад орсон. Гар утасны 102 аппликейшнийг үйл ажиллагаанд нэвтэрснээр иргэд олон нийтэд гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага мэдээллийг мессeжээр болон дүрст хэлбэрээр өгөх, дуудлага өгөх болсон. Мөн “102 police” аппликейшнаар дамжуулж Замын хөдөлгөөний ачаалал, дугаарын хязгаарлалттай бүс, замын хар цэгийн мэдээлэл, цагдаагийн байгууллагын байршил болон холбоо барих мэдээллийг харах, иргэд олон нийтээс ирүүлсэн зөрчлийн мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх, зөрчлийн урамшууллыг олгох, эрэн сурвалжлалт болон шуурхай мэдээ, урьдчилан сэргийлэх аяны талаар цогц мэдээлэл авах бүрэн боломж нээгдсэн гэж цагдаагийн байгууллагаас үздэг. 1-р сард зөрчлийн мэдээллийг 102 аппликэйшинд ирүүлсэн 9112 иргэний урамшууллыг олгосон.
Журмын дагуу иргэний мэдээллийн үндсэн дээр илрүүлж, торгууль оногдуулсан зөрчил бүрд 200 хүртэл нэгжийн торгууль ногдуулсан бол тухайн торгуулийн 20 хувьтай тэнцэх, 200-аас дээш нэгжийн торгууль ногдуулсан бол 10 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор тогтоосон.
Тэгвэл энэ удаагийн урамшууллыг 4 дүгээр сарын 20-ны өдрөөс олгож эхэлнэ. Иймд иргэнийг урамшууллаа авахын тулд IBAN дансны дугаараа урьдчилан холбож бүртгүүлэхийг санууллаа.




