horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Х.Нямбаатарыг огцруулах өргөдлийг ЕТГ-т хүлээлгэн өглөө

post-img

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хариуцлага тооцох шаардлагаа “Хатан Туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралд хүргүүллээ. UIH.mn-д Х.Нямбаатарыг огцруулах цахим өргөдөлд яг одоогийн байдлаар 31.349 иргэн гарын үсгээ зуржээ. Тэд Х.Нямбаатарт хариуцлага тооцох 5 шаардлага тавьж байна. Уг өргөдлийг ЕТГ-ын Хуулийн хэлтэс хүлээн авчээ.

Судлаач Г.Мөнх-Эрдэнэ: 

-Бид Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хандаж, өнөөдөр шаардлага хүргүүлж байна. Түүнээс гадна “Хатан Туулаа аваръя” иргэдийн хөдөлгөөнөөс 4-р сарын 4-нд Сүхбаатарын талбайд бүх нийтийн эсэргүүцлийн цуглаан хийхээр болсон. Бидэнтэй нэгдэж үзэл бодлоо илэрхийлэн, Хатан Туул дээгүүр хурдны зам барихыг зогсоож, хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахад нэгдэхийг хүсэж байна.

Замын ажлыг яг одоо зогсоож, хотын даргад хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлж байна. Хотын даргыг огцруулах бүрэн эрх нь Ерөнхий сайдад байдаг. Хариуцлага нэн даруй тооцож, огцруулахыг шаардаж байна. Нийгэм соёлын үнэлгээ зэрэг бүхий л бичиг баримтыг олон нийтэд ил болгох, төслийн ТЭЗҮ-д аудит оруулах зэргийг шаардаж байна. Хэрэв 7 хоногийн хугацаанд шаардлагад хариу өгөхгүй бол бид дараагийн шатны арга хэмжээг авах болно.

Туулын хурдны замыг тавих тендерт шалгарсан БНХАУ-ын компани руу 500 тэрбум төгрөг шилжүүлсэн. Учир шалтгааныг нь хотын дарга “Үнийн өсөлтөөс сэргийлэх” гэж тайлбарлаж байна лээ. Тухайн шалгарсан компани нь хоёр улсад хурдны зам барьж байсан туршлагатай ч хоёулаа бүтэлгүйтсэн юм билээ. Туулын хурдны зам ч мөн ийм болохыг үгүйсгэхгүй. 

0/1000