УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд намын дарга О.Цогтгэрэлийг бүлгийн даргын ажлаа өгөхийг шаардаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. Уг шаардлагад өнөөдрийн байдлаар 20 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ. Энэ талаар О.Цогтгэрэлээс тодрууллаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Ардчилсан намын дотоод цэгцрэлийн ажил явж байгаа. Манай намын олон гишүүд “Бүлгийн даргын ажлаа өгөх бол намынхаа дотоод асуудлыг цэгцэлчхээд, энэ асуудлаа яривал яасан юм бэ” гэсэн санал хэлдэг. Би “Тэр нь зүйтэй юм байна” гээд явж байгаа.
Ер нь дотоод ажлаа цэгцэлсний дараа АН-ын дотоод сонгууль, намын их хурлаа хийнэ. Үүний дараа бүлгийн даргын ажлаа өгнө. Нам бүтнээрээ системийн хувьд ажиллах боломжтой болно. Тэгэхээр би бүлгийн даргын ажлаа өгнө.

