horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

А.Ариунзаяа: Яасан ч дуусдаггүй хонзогнол, өшөө авалт юм

post-img

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяагаас байр суурийг нь тодрууллаа.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа:

-МАН-ын эрх мэдлийн тэмцэл хэрээс хэтэрч, дарангуйллын шинж чанартай болж байгаа нь эргээд төрийн ажил явуулахад үнэхээр саад тотгор учруулж байгаа, үнэн. Энэ бол аль аль талдаа албан тушаалын тэмцэл биш. Дарангуйллын шинж чанартай, улс төрийн өшөө авалттай онцгүй л юм болж байна. Ингэж хүч түрж байгаа нь залуу гишүүдийн сэтгэлийг өвтгөж байна. Учраа ойлголцлоо гэж бодсон чинь яасан ч дуусдаггүй хонзогнол юм. Яасан ч дуусдаггүй өшөө авалт юм. 

Парламентын засаглалын шинэ салхийг зогсоомооргүй байна. Энэ агуулгаараа 126 гишүүн хэнээс ч айх айдасгүй, улс орныхоо хөгжлийн төлөө чин үнэнчээр зүтгэх боломжийг олгооч гэж хүсмээр байна.

Би дүгнэхгүй. Гэхдээ түүх дүгнэнэ. Яг одоогоор бол буруу, Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гарсан. Түүгээрээ бид улс төрийн хариуцлагыг Х.Булгантуяад үүрүүлж, УИХ-ын дэд даргаас чөлөөлсөн. Гэтэл одоо ТЕГ-аас хэрэг үүсгэж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан гэсэн хэрэг, ял тулгаж байгаа. Төрийн эрх мэдлийг авсан юм бол Х.Булгантуяа төрийн эрх мэдлийг кармаалчхаад яваа байгаа юм уу? Улс төрийн энэ өшөө авалтаа больчхооч ээ л гэж байгаа юм.

Эв нэгдлээ хангана, бүх юм сайхан болсон гэж байгаа бол аюулгүйн баталгаа, ардчиллын, парламентын засаглалын нотолгоогоо хийх ёстой гэсэн байр суурьтай байна.

Би УЗ-д байхаа больсон. Намайг олон юм яриад байдаг гээд УЗ-д оруулаагүй ш дээ, энэ удаад. Хэлсэн ярьсан юмнаасаа буцсан. Хүрэлбаатар даргаар ахлуулсан эв нэгдлийг сахиулах ажлын хэсэг гаргаад, ярьсан ш дээ. Хэлсэн ярьснаасаа буцсан шүү. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг. Ер нь бол айдастай л байна.

0/1000