УИХ-ын гишүүн Г.Ганбаатар заналхийлж, халдлагад өртсөн талаар мэдээлэл олон нийтэд цацагдсан. Тэр энэ талаар хэлэхдээ “Өчигдөр орой 23:00 цагийн орчимд гэртээ харьсан. Жолоочоо үүдэн дээрээс буцааж байр руугаа орж байхад орцны үүдэнд нэг танихгүй залуу зөрсөн. Тэр залуу зөрөхдөө хөөе гэж дуудаж цээжин тус газарт цохисон. Би өөрийгөө хамгаалах үүднээс тухайн залуутай барьцалдаж авсан. Энэ үед машиндаа сууж байсан хоёр залуу гарч ирж, салгаж цагдаад дуудлага, мэдээлэл өгч, нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн. Зугтсан залууг нэг хэсэг нь хайсан. Харин зарим нь надаас мэдүүлэг авсан. Цагдаагийн байгууллагаас 01:00 цаг өнгөрч байхад таны биед халдсан этгээдийг олсон гэсэн. Би тэр этгээдэд чи хүн андуурсан уу, юу болов гэхэд “чи зүгээр байгаарай, чамайг ална” гэж заналхийлсэн” гэлээ. Харин цагдаагийн байгууллага энэ хэрэгтэй холбоотой дуудлагыг 23:05 минутад бүртгэсэн хэмээн мэдээллээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Г”-г Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гэрийнхээ гадна явж байхад 32 настай, эрэгтэй, “Б” нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цээжин тус газар нь нэг удаа цохьсон болох нь тогтоогдсон. Хохирогч “Г” шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүртгэлд авч, Хан-Уул дүүргийн Нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна” хэмээн мэдээллээд байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Үл таних этгээд УИХ-ын гишүүн Г.Ганбаатар биед халдсан асуудлыг шалгаж байна
- 2026/04/02
- •
- 12 цаг 22 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
