Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Туулын хурдны зам төслийг хэрэгжүүлж буй. Үүнтэй холбоотойгоор Усны газрын дарга З.Батбаяр дараах мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан өглөө.
“Нийслэлийн замын хөгжлийн газраас “Туул хурдны зам” барих төслийн хүрээнд хийгдсэн ТЭЗҮ, БОННҮ тайлан, ажлын зураг холбогдох бичиг баримтууд болох гуравдугаар сарын 31-ээр огноологдсон 16 хавсралт бүхий бичиг баримтыг дөрөвдүгээр сарын 01-нд хүлээн авлаа. Баярлалаа.
Хэдийгээр албан бичигт зөвхөн хүргүүлж байгаа тухай дурдсан байгаа ч УСНЫ ГАЗАР -аас эдгээр бичиг баримтуудыг нарийвчлан судалж, Усны тухай хуулийн 16¹.4.10 заалтын дагуу “голын гольдролыг өөрчлөх, урсацад тохируулга хийх, шилжүүлэн ашиглах, усны барилга байгууламж барих, усны сан бүхий газрын ашиглалтын төсөлд дүгнэлт гаргах” үүргээ биелүүлэх боломжтой боллоо. Зурагт төсөлд үнэлэлт дүгнэлт гаргахад бэлэн болох үед Монгол Улсын Усны Нөөцийн зөвлөлд танилцуулж, хэлэлцүүлэх болно” гэжээ.



