horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Сургууль, цэцэрлэгийн засварт ашигладаг будаг хорт хавдар үүсгэдэг

post-img

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсад нийт 1 сая 300 мянга орчим хүүхэд амьдарч байгаа гэх судалгааг гаргажээ. Үндсэндээ нийт хүн амын 36.2 хувийг эзэлж байна. 2025-2026 оны хичээлийн жилд 800 мянга орчим хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Хүүхдүүдийн дунд хоол боловсруулах эрхтний өвчин, шүдний өвчлөл, амьсгалын замын өвчлөл, сүрьеэгийн өвчлөл буурахгүй байна. Мөн хүүхэдтэй холбоотой осол гэмтлийн тоо жил ирэх бүр өсөж байгаа аж. Иймд УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы санаачилсан “Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын хуулийн төслийг” танилцууллаа.

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Монгол Улс 2050 он гэхэд эрүүл насжилттай бүс нутгаар тэргүүлэх 10 улсын нэг болох зорилготой. Үүнд хүрэхийн тулд иргэдийнхээ эрүүл насжилтыг 6 насаар нэмэгдүүлэх ёстой. Үүний суурь нь хүүхэд нас. Сургуулийн орчинд хүүхэд аюулгүй, эрүүл орчинд сурч боловсрох эрх хангагдахгүй байна. Сургууль зөвхөн мэдлэг олгох газар биш эрүүл амьдралын хэв маяг, аюулгүй зан үйл төлөвшүүлэх орчин байх учиртай. Сүүлийн 5 жилд 6-18 насны 250 мянган хүүхэд осол гэмтэл өртсөн. Үүний 13,5 буюу 33 мянга орчим хүүхэд сургуулийн орчинд осолд өртсөн. Тэр дундаа зам тээврийн осол , хүчирхийлэлд өртөх түгээмэл байна” гэлээ.

НҮБ-аас 2024 онд сургуулийн орчинд хүүхдийн эрүүл аюулгүй орчны судалгааг хийхэд автозамтай ойр сургуулиудын 79 хувьд нь хурд сааруулагч байхгүй. Нийт сургуулийн 73 хувь нь автозамтай ойр, сургуулиудын 76 хувьд нь ойр орчимд нь ил задгай цахилгааны утасны эрсдэл байдаг гэх дүгнэлт гарчээ. Мөн сургууль, цэцэрлэгийн дотоод орчны эрүүл ахуйн хүрээнд хийсэн судалгаагаар засварын дараа материалуудаас ялгардаг бодис стандартаас давсан гэх дүгнэлт гарчээ. Тодруулбал, хром 2.3 дахин их, хар тугалга 2-5 дахин хэтэрсэн байжээ. Үүнээс үүдэн хүүхдийн архаг амьсгалын замын өвчлөл эрс нэмэгдэх, мөн хорт хавдар, өсөлт хөгжлийн хоцрогдолтой болох эрсдэл байгаа хэмээн үзэж буй.

Иймд “Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах хуулийн хүрээнд норм стандартыг мөрдөөгүй албан тушаалтанд хариуцлага оногдуулдаг байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Уг хуулийн төсөл нь хүүхэд хамгааллын механизмыг бэхжүүлэх зорилготой.Тус хууль нь 4 бүлэг 27 зүйлтэй юм.

0/1000