horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Шөнө мал дайрвал хохирлыг жолооч, малчин 2 хувааж хариуцна

post-img

Зам дээр байсан үхрийг мөргөсөн жолоож Д.Э машинаа засуулахаар, үхсэн үхрийн эзэн Д.Л малынхаа үнийг бие биеэсээ нэхэмжлэн, шүүхдэлцжээ. Машины эзэн 9,184,000 төгрөг, малчин үхрийн үнэ 3,119,700 төгрөг, уг үхрээс олох байсан орлого 4,200,000 төгрөг, нийт 7,319,700 төгрөг нэхсэн байна.

Анхан шатны шүүх: Хариуцагч Д.Л-ын малыг хариулдаг малчин О.А хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх тухай Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн аж. Тэрээр хориглосон бүсэд мал тэжээж, хариулгагүй орхисны улмаас бусдад хохирол учирсан гэж үзжээ. Ингээд жолоочийн нэхсэн мөнгийг бүгдийг нь малын эзнээс гаргуулахаар шийдвэрлэсэн бол малын эзний нэхсэн мөнгөнөөс үхрийн өртөг 3,119,700 төгрөгийг жолоочоор төлүүлэхээр шийдвэрлэжээ. Уг осолд жолоочийн гэм буруу тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр зам тээврийн ослыг хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүх малын эзэн Д.Л-аас 9,184,000 төгрөг гаргуулж, жолооч Д.Э-долгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Уг осолд жолоочийн гэм буруу тогтоогдоогүй тул малын эзэнд жолооч хохирол төлөх үндэслэлгүй ч үхрийн үнэ 3,119,700 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүх: Иргэний хуулийн 497.1, 499.1 дүгээр зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслийн жолооч бусдад учруулсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар харанхуй үед үзэгдэх хүрээн дотор машинаа зогсоох боломжтой хурд сонгох, аюул тулгарахад хурдаа хасаж зогсоох заалтыг жолооч зөрчсөн. Малчин О.А-г Зөрчлийн тухай хуулиар торгож, бүх хохирлыг хариуцуулах үндэслэлгүй. Замын хөдөлгөөний дүрмийн 26.5-д заасан малыг зам хөндлөн гаргах нь жолоочийн үүрэг бол малыг засмал замаас 50 метр дотор хариулгагүй орхихгүй байх нь малчны үүрэг. Эдгээр үүргээ зөрчсөн тул жолооч болон малчин тус бүр хохирлыг 50 хувиар хувааж хариуцна. Тиймээс жолоочид малчны төлөх төлбөрийг 4,592,000 төгрөг болгон багасгажээ.

0/1000