horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

С.Бямбацогт АН-ын дэмжлэгийг хүлээж чадах уу?

post-img

126 гишүүнтэй парламентыг даргалах хүнийг томилсны дараа сайд нараа танилцуулж Н.Учралын засгийн газар ажлаа эхлэх бололцоо бүрдэнэ. УИХ-д 68 суудалтай МАН-ын бүлэг 30, 38-аараа хуваагдаж санал нэгдэж чадаагүй. Аль аль тал нь өөр өөрсдийн хүнээ спикер болгохын төлөө зүтгэж, нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байхдаа 38 бүлэг буюу Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй талаас УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг хүч түрэн УИХ-ын даргад өнөөдөр нэр дэвшүүллээ. Хүчээр зүтгүүлсэн энэ шийдвэрийг МАН-ын 30 бүлэг буюу Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн талынхан дэмжихгүй гэдгээ ил цагаан нуухгүй байна.

С.Амарсайханыг УИХ-ын даргад зүтгүүлэх гээд бараагүй Д.Амарбаясгалангийн талаас “126 гишүүнтэй парламентын дарга нам бус байх ёстой” гэдэг шаардлага тавьж байгаагаа мэдэгдсэн. Сөрөг хүчинтэй ижил шахам шаардлага тавьж буй тэд УИХ-ын даргыг томилох асуудлаар завсарлага авсан АН-ын байр суурийг дэмжих нь тодорхой боллоо. С.Бямбацогт УИХ-ын дарга болохын тулд АН-ын хүсээд байгаа хуулийг яаралтай горимоор хэлэлцүүлж байж дэмжүүлэх магадлал өндөр байна. Тэгвэл шинээр спикерт горилогч чуулганы хэлэлцэх асуудлын хуваарьт багтаагүй АН-ын өргөн барьсан хуулийн төслийг 1 хоногийн дотор батлуулж чадах цараа байгаа эсэхийг хүлээх үлдлээ.

0/1000