horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

АН-ын бүлгийн хуралд С.Бямбацогт, Ж.Батжаргал нар мэдээлэл өгч байна

post-img

УИХ-ын дарга томилох асуудалд завсарлага авсан АН-ын бүлгийн хурал эхлээд цаг гаруй үргэлжилж байна. Бүлгийн хурал нэлээн сунжрах төлөвтэй гэдгийг бүлгийн зарим гишүүд мэдэгдсэн юм.

Сөрөг хүчний бүлгийн хуралд УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт болоод МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал нар орж мэдээлэл өгч байна. АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын даргад С.Бямбацогтоос томилгоонх нь өмнө асуулт асууж хариулт авах хүсэлтээ хууль баталсны дараа хэрэгжүүлэх үү? эсвэл хуулийг өөрчлөлгүйгээр асуулт хариултын боломжийг чуулганы хуралдаанд бүрдүүлэх үү гэдгийн аль нэгийг шийдэх юм.

0/1000