УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09:00 цагт хуралдаж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс шийдвэрлэсэн асуудал буюу УИХ-ын дарга намын гишүүнчлэлээс татгалзах хуулийн төслийг хэлэлцэнэ. Дараа нь 10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ.
АН уг хуулийн төслийг эхлээд хэлэлцэхийг шаардаж, өчигдөр УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээс татгалзан, завсарлага авсан юм. Шаардлагыг нь УИХ-ын чуулган даргалагч хүлээн авч, уг хуулийн төслийг хэлэлцэх тул АН-ын бүлэг өнөөдөр хуралдаа сууна. Үүний дараа спикерийн томилгоог хэлэлцэх юм байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай
