Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн нутгаар урсах Сэлэнгэ мөрний салаанд машин суужээ. Иргэн Б 4-р сарын 2-ны 13:15 цагт “Бонго” загварын машинтайгаа Багабулангийн Хар-Ус гэдэг газарт Сэлэнгэ мөрний салааг гаталж явтал мөс цөмөрсөн аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар түүний дуудлагаар очиж, машиныг нь татан гаргав.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай
