Улсын хэмжээнд усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд 6,1 га талбай багтдаг байна. НИТХ-ын 2024 оны тогтоолоор усан сан бүхий бүсийг 23,104 га талбайгаар тогтоожээ. Харин энгийн хамгаалалттай бүсийг 37585.9 га талбайгаар шинэчлэн тогтоожээ.
Нийслэл 15 гол горхитой. Эдгээрийн хамгийн том нь Туул гол. Тэр дундаа Сэлбэ, Дунд гол дагасан хамгаалалтын бүсэд газар олголт давхацсан тохиолдол олон гэдгийг Усны газар мэдээллээ. Эрүүл ахуйн хязгаарлалтын бүсэд 8000 орчим, эрүүл ахуйн хориотой бүсэд 4000 орчим нэгж талбарын давхцаж байгаа аж. Харин усны сан бүхий онцгой хамгаалалтын бүс буюу Туул гол орчимд 1346 газар эзэмших эрх олгожээ.

