horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Охидыг зодож, хувцсыг нь тайлуулж, сүрдүүлсэн З.Э, Б.М нарыг 2 сая төгрөгөөр торгожээ

post-img

Нийслэлийн Прокурорын газар өнгөрсөн 7 хоногт буюу гуравдугаар сарын 23-30-нд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргээ тоймлон танилцууллаа. Эдгээр хэрэг дунд олны анхаарал татсан нэг ноцтой хэрэг бий.

Насанд хүрээгүй З.Э, Б.М нар бүлэглэн, 2024 оны зургаадугаар сарын 2-нд 2 охиныг хууран мэхэлж, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт аваачин, “Найзтай нь харилцсан” гэх шалтгаанаар бие, эрх чөлөөнд нь халдан, зодож, хувцсыг нь тайлуулж, “Зургийг нь цахим орчимд тавина” гэж сүрдүүлжээ. Энэ үйлдлийг нь “Бусдыг заналхийлсэн” хэмээн шүүх үзэж, З.Э, Б.М нарыг тус бүрт нь 2 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хохирогч нарт учирсан хохиролд 8 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

0/1000