horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Архангай аймгийн  Жаргалант суманд гарсан ойн түймрийг цурамд оруулжээ

post-img

Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалантын булаг” гэдэг газар өчигдөр ой хээрийн түймэр гарсан. Улмаар 07:30 цагт Архангай аймгийн онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн захирагч, ахмад Ё.Баасансүрэнгээр ахлуулсан 11 алба хаагч 1 автомашинтай, албад мэргэжлийн ангиас 30 хүн, орон нутгийн 42 иргэн, 10 автомашин, 10 мотоцикл, нийт 83 хүн, 21 техниктэй түймрийг унтраахаар ажиллаад 09:45 цагт ойн түймрийг цурамд оруулжээ. Түймрийн улмаас 35 га газар шатсан байна.

Иймд иргэдийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс дараах зөвлөмжийг хүргэж байна

-Хавар хуурайшилттай үед цог үнс нурмаа битүү тагтай саванд хийх,

-Тамхи чүдэнзний галыг унтраалгүй ил задгай хаяхгүй байх,

-Дууссан гал асаагуурыг хээр хөдөө ил задгай хаяхгүй байх,

Түймрийн аюултай үед гэр, байшин, майхан, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100 метрээс доошгүй өргөнтэй зурвас татаж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх.

0/1000