horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

20 мянган эмэгтэйг папиллома вирус илрүүлэх PCR шинжилгээнд хамруулна

post-img

Умайн хүзүүний хорт хавдрын нийт тохиолдлын 60 хувь нь Ази тивд бүртгэгддэг байна. Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр Азидаа 4, хавдрын шалтгаант үхлийн тохиолдлоор 5-д бичигдэж байгаа аж. Монгол Улсад жилд 400-500 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогддог гэх статистик бий. Тэгвэл умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хүний папиллома вирусийн эсрэг вакциныг 11 настай охид болон хөвгүүдэд хийж эхэлсэн. Тэгвэл цаашид буюу энэ онд 20 мянган эмэгтэйг хүний папиллома вирус илрүүлэх PCR шинжилгээнд хамруулах юм. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 болон 40 насны нийт 45 мянган эмэгтэй байна.

Эрт илрүүлэгт хэрхэн хамруулах, вирус илэрсэн тохиолдолд яах, вирус илрээгүй бол цаашид хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХСҮТ-ийн Бүртгэл тандалтын албаны их эмч Ж.Уранболор мэдээлэл өглөө.

“Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн 2-рт бичигдэж байна. Умайн хүзүүний хавдрын хорт хавдрын илрүүлэг маш сайн байгаа. Одоогоор бид умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэгт эсийн шинжилгээ ашиглаж байгаа бол цаашид папиллома вирусийн шинжилгээг авахаар ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутаг болон дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад папиллома вирусийн шинжилгээг хэрхэн авах талаар сургалтад хамруулж байна” гэлээ.

Хэрэв вирус илэрсэн тохиолдол эсийн шинжилгээг өгөх ёстойг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө. Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх зорилгоор 30-60 насны эмэгтэйчүүдийг гурван жилд нэг удаа умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамруулдаг. Эмэгтэйчүүд 27,30, 33, 36, 39, 42 гэх мэтээр 60 нас хүртлээ гурван жилд нэг удаа шинжилгээндээ хамрагдаад явбал умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед нь оношлох, хавдраас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

0/1000