horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Чононд ноцуулан, хүнд шархадсан бугыг эмчиллээ

post-img

Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дахь Загастайн даваа орчимд шархадсан буга байхыг харж, холбогдох байгууллагад мэдээлжээ. Түүний дагуу тус аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын ажилтнуудыг очиход, чононд ноцуулан хүнд шархадсан буга хэвтэж байсан аж.

Тэд уг бугыг машинд ачин, аюулгүй газарт шилжүүлж, малын эмч нар шархыг нь цэвэрлэн, эмчилж байна. Бугын шархыг эдгэтэл малын эмч нар хянана. Шарх нь эдгэхээр байгальд буцаан тавих юм байна.

0/1000