Өчигдөр 08:00 цагийн орчимд “Дорноговь аймгийн Цагаан хаалганаас хойш 10 км дэх замд 2 автомашин мөргөлдсөн байна” гэх дуудлагыг цагдаагийн байгууллага бүртгэжээ. Шалгалтын ажиллагаа явуулахад ачааны автомашин, суудлын автомашин хоорондоо мөргөлдсөний улмаас 4 хүн нас барсан байсан аж. Энэ ослыг Дорноговь аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Уг ослоор нас барсан 4 хүний 1 нь Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг байжээ.
Мөн энэ оны 4 дүгээр сарын 3-ны 11 цагийн орчимд “Дундговь аймгийн Хөтлийншар гэх газарт машин унасан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. “Land Cruiser 200″ маркийн машин замын хажуу руу онхолдож, 3 хүн нас барсан уг ослыг Дундговь аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо зам орчиндоо хурдаа тохируулан явах, хамгаалах бүсээ тогтмол зүүж анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.

