УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт ХҮН-ын зөвлөлтэй уулзахад тус намын гишүүд УИХ-д бүлэгтэй болохыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. 126 гишүүнтэй парламентад 12 гишүүн нь сонгогдсон бол нам бүлэг байгуулах боломж үүсдэг. Харин ХҮН парламентад 8 суудалтай.
Тус намын зөвлөлийн дарга П.Ганзориг:
-Хэдийгээр манай нам бүлэг байгуулж чадаагүй ч бүлгийн дайтай үйл ажиллагаа явуулдаг. Бүлгийн эрх эдлэх боломж хуулийн хүрээнд байхгүй. Гэхдээ өмнөх парламент буюу 76 гишүүнтэй парламентад 8 гишүүнтэй бол бүлгээ байгуулах эрх намуудад үүсдэг байсан. Нэгэнт УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа бол парламентад олон намд бүлгээ байгуулах боломжийг үүсгэх талаар судлахыг нэр дэвшигчээс хүссэн.


