horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

МАН-ын сүүдэр С.Бямбацогтоос салахгүй ч…

post-img

Нам, төрийн эрхийг хослон баригч МАН 70 жилийн дарангуйлалдаа ханаагүй л байна. Намынхаа нэрээс “Хувьсгалт” гэдэг үгийг авч хаясан ч,  хүмүүс нь солигдсон ч энэ намын дарангуйлах хүсэл, дангаар ноёрхох зан арилсангүй.

Парламентад суудалтай намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлдэг. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн намын гишүүнчлэлээсээ түдгэлздэг. Үе үеийн Ерөнхийлөгч нар хуулийн дагуу намынхаа гишүүнчлэлээс түдгэлзэж ирсэн ч тэр нь нэр төдий зүйл байлаа. Намаа гэсэн бодлоо даравч далдаж, намчирхсан хандлагаа булавч бултайсаар байдаг. Одоо ч тийм л байна.

Өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн МАН доторх бүлэглэл хүчтэй, нөлөөтэй байсаар, хэнийг хэн болгохоо шийдэж байна. Л.Оюун-Эрдэнийг  огцруулах, хамтарсан ЗГ-ыг тараах, Г.Занданшатарыг крандаж Ерөнхий сайд болгох, дээлтэй төрсөн дүү Н.Учралыгаа МАН-ын даргаар тавих, дараа нь Ерөнхий сайд болгох гээд бүх томилгоог Ерөнхийлөгч удирдаж байгааг Төрийн ордонд ажилладаг, түүгээр орж гардаг хүмүүс байтугай түмэн олон ч анзаарч байна. УИХ-ын дарга С.Бямбацогт ч Ерөнхийлөгчийн хүн.

Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, С.Бямбацогт нар намынхаа сүүдрээс гарч чадахгүй байж болох ч тэр сүүдрээс Наранд гарч ажиллах Ерөнхийлөгч, спикер гарч ирж л таарна

Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байхад “Та намаасаа татгалзах уу?” гэж асуухад “Наанаа татгалзаж байгаа ч цаанаа бол үгүй шүү дээ. Ийм зохицуулалтын хэрэг байгаа гэж үү?” гэж хариулсан тухай ИЗНН-ын дарга Б.Батбаатар УИХ-ын ТББХ-ны гишүүдэд санууллаа. Түүний үргэлжлэл Н.Учрал тэргүүтэн саяхан “Хэнийгээ хаана тавихаа бид мэдье” хэмээн пээдэлзэж байлаа. Одоо УИХ-ын даргын албан тушаалд нэр дэвшиж буй С.Бямбацогт гишүүн ч “Би МАН-аас УИХ-д 5 удаа нэр дэвшиж сонгогдсон. Манай намын үзэл баримтлал надаас арилахгүй” хэмээн үнэнээ өчив.

Энэ бол бодит байдал. Гэхдээ… Гэхдээ гэдэг бол чухал үг. Бодит байдал ийм байлаа гээд, эрх баригч нам ингэж пээдэлзлээ гээд ИЗНН-ын дарга Б.Батбаатар шиг эргэлзэж болохгүй. Хэнээр удирдуулах нь тухайн байгууллагын, тэнд байгаа хүмүүсийн асуудал. Хэнийг Ерөнхийлөгчөөр сонгохоо, аль намд, хэн гэдэг гишүүнд саналаа өгөхөө ард түмэн шийдсэн. Хэнээр даргалуулахаа МАН шийдсэн. Сургуулийн хүүхдүүд хүртэл даргаа өөрсдөө сонгож байхад УИХ хэнээр чиглүүлэхээ өөрсдөө шийдэх нь зүй.

Намаасаа түдгэлзэх нь нэр төдий зүйл гээд больж болохгүй. Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, С.Бямбацогт нар намынхаа сүүдрээс гарч чадахгүй байж болох ч тэр сүүдрээс Наранд гарч ажиллах Ерөнхийлөгч, спикер гарч ирж л таарна. Ирээдүйг өнөөдрөөс эхлүүлэхийн тулд УИХ-ын даргыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх, их хурал өөрөө даргаа сонгодог байх заалтыг УИХ-ын тухай хуульд оруулах л хэрэгтэй. Хүүхэд, залуус ондоо болж байгаа. Цаг өөр болж байгаа. Тэдэнд өнөөдөр замыг нь нээж өгөхөөс АН, ХҮН-ынхан буцаж болохгүй.

0/1000