“Эм” ХХК 2025 оны 4 дүгээр сард нийслэлийн засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 28.9 га газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн байна. Тус компани эзэмшил газраа ашиглахад саад болж буй барилгын хог хаягдлыг цэвэрлэх, газрын хэвлийг тэгшлэх зорилгоор “Богд” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлаа эхлүүлсэн байна. Гэтэл 2025 оны 5 дугаар сард байгаль хамгаалагч Ц-аас “Эм” ХХК эзэмшил талбай дээрх хогийг цэвэрлэх нэрийдлээр хайрга, дайрга удаа дараа олборлосон тухай Экологийн цагдаагийн алба, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст удаа дараа мэдэгджээ.
Энэ зөрчлийг нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш.А шалгаад “Эм” ХХК эзэмшил газартаа хог цэвэрлэх, тэгшилгээ хийх явцдаа хайрга, дайрга зөвшөөрөлгүй олборлосныг тогтоож, 2,000,000 төгрөгийн торгууль, 20,275,000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан байна. Үүнийг тус компани хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.
Анхан шатны шүүх тус компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожэн. Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2026.04.02-нд тус маргааныг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээлээ.

