horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

9 намын санхүүгийн тайланд аудит хийлгэхээр хүргүүллээ

post-img

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн 9 намын санхүүгийн тайланд дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт өнөөдөр (2026.04.03) хүргүүллээ. Улс төрийн намын тухай хуулийн 37.2 дахь хэсэгт заасан хугацаанд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 29 нам 2025 оны санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ. Эдгээрээс 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр 9 нам нийт сонгогчийн 1 ба түүнээс дээш хувийн санал авч, улсын төсвөөс санхүүжилт авах шаардлага хангасан юм.

ҮАГ төрөөс намд олгосон санхүүжилт, гүйцэтгэлд гаргасан дүгнэлтийг жил бүрийн төсвийн гүйцэтгэлийн тайланд тусган тайлагнахаар Улс төрийн намын тухай хуулийн 39.5 дахь хэсэгт заасан байдаг.

0/1000