Яг одоо УИХ-ын чуулган хуралдаж Монгол улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал танхимынхаа сайд нарыг танилцуулж байна. Хуулийн дагуу Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд сайд нараа томилсноо парламентад танилцуулснаар Засгийн газрын танхимын үйл ажиллагаа эхлэх учиртай.
Ерөнхий сайд Н.Учралын засгийн газарт :
- Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр
- Шадар сайд Н.Номтойбаяр
- Шадар сайд Т.Доржханд
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр
- Сангийн сайд З.Мэндсайхан
- Боловсролын сайд Л.Энх-Амгалан
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
- Эрчим хүчний сайд Б.Найдалаа
- Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
- Эрүүл мэндийн сайд Э.Батшугар
- Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин
- Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын сайд Ж.Алдаржавхлан
- Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир
- Батлан хамгаалахын сайд Д.Батлут
Монгол улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын засгийн газрын 10 сайдыг Н.Учрал танхимдаа улираан үлдээжээ.
Их хурал дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй ч 30, 38-аараа хоёр хуваагдсан гэдэг мэдээлэл бий. УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн талын 30 гишүүнээс Н.Учралын засгийн газарт 4 сайд багтжээ. УИХ-ын даргад зүтгүүлж байсан Сайнбуянгийн Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилсон бол Чинбатын Номинг Цахим хөгжил, инновацийн сайдаар томиллоо. Мөн судлаачдын огт таамаглаагүй хувилбар буюу УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхланг Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар, Байгаль орчин, уур амьсгалын сайдаар Цэндийн Сандаг-Очир нарыг тус тус томилж байгаа юм.
Сайд нарын томилгоо хэтэрхий удсантай холбоотойгоор сайдад горилж байсан гишүүд хэтэрхий олон байсан нь нууц биш. Ямартай ч шинэ ерөнхий сайд хамтран ажиллах танхимаа бүрдүүллээ. Гэхдээ түүний бүрдүүлсэн энэ багийн чухам хэд нь түүний өөрийнх нь сонголт вэ? гэдэг нь анхаарал татаж байна.
Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай.


