horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Н.Учрал, Э.Батшугар 2 танхимынхаа хамгийн балчир нь

post-img

Ерөнхий сайд Н.Учрал өмнөх Ерөнхий сайдуудаас харьцангуй залуу байсан гэдгээрээ онцгой. Гэхдээ 1992 оноос хойших Монголын төрийг жолоодож явсан гүйцэтгэх засаглалын тэргүүнүүдээс хамгийн залуу Ерөнхий сайд Ц.Элбэгдорж байжээ. Тэрээр 1998 онд 35 насандаа Ерөнхий сайд болж байсан юм.

Харин Монгол улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын хувьд 39 настай. Тэрээр танхимдаа өөртэйгөө нас чацуу Э.Батшугарыг багтааснаас бусдаар өөрөөсөө ах эгч хүмүүсээр танхимаа бүрдүүллээ. Н.Учралын засгийн газрын олонх сайд нар 1977-1979 онд төрсөн эрхмүүд байна. Тухайлбал Шадар сайд Н.Номтойбаяр 1978 онд төрсөн бол нөгөө шадар сайд Т.Доржханд нь 1977 онд төржээ.

0/1000