Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах Улаан хясаа, “енгер хясаа, Армаан гол зэрэг газарт хяналт тавин, шалгалт хийж байна. Эдгээр нь баргийн машин хүрдэггүй, бартаа саад ихтэй. Тиймээс цагдаа нар өдөрт 20 орчим километр явган алхаж буй аж. Энэ шалгалтад Экологийн Цагдаагийн Алба, Сайхан, Мандал сумын Цагдаагийн хэлтэс хамтран оролцож байна.




