horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хилчид хүн аварчээ

post-img

Хил хамгаалах ерөнхий газар өнгөрөгч амралтын өдрүүдэд Увс аймгийн төвд марш-тусгай бэлтгэлийн тэмцээний уулын бүсийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан юм. Уг тэмцээнд оролцсон бүрэлдэхүүн анги, ангийн зүг хөдлөхөөр замдаа гарахаар энэ зурагт харагдаж байгаа худалдааны төвд түр зогсжээ.

Энэ үед худалдааны төвийн үүдэнд хижээл насны эр таталт өгөн, ухаан алдаж, 4 орчим минут ухаангүй хэвтсэн аж. Тэр үед нь Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0285, 0165 дугаар ангийн хилчид таарч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, тухайн иргэний амь насыг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

0/1000