horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Эрүүл мэндийн багш, судлаачдын нэгдсэн зөвлөгөөн боллоо

post-img

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эрүүл мэндийн боловсролыг хөгжүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн боловсролыг хөгжүүлэх багш, судлаачдын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, ЕБС-ын Эрүүл мэндийн хичээл заадаг 60 гаруй багш нарыг хамрууллаа.

Зөвлөгөөнд Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүүхдийн сан, Гүнж төв дэмжин оролцож, сургуульд суурилсан эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ, цаашдын чиглэлийн талаарх мэдээллийг танилцууллаа. Түүнчлэн Завхан, Дорнод, Орхон аймаг болон Улаанбаатарын багш нарын төлөөлөл сайн туршлага, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа.

Цаашид сургуульд суурилсан эрүүл мэндийн бодлого, засаглал бий болгож, сургалт, орчин, хамтын ажиллагаа гэсэн цогц үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.

0/1000