УБЦТС ТӨХК дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоноглолд хийх төлөвлөгөөт засварын ажлын хуваарийг танилцууллаа. Тус хуваарийн дагуу энэ долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 6-12-нд Улаанбаатар хотын зарим байршилд цахилгаан түр хязгаарлах юм. Энэ нь шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангах, осол аваараас урьдчилан сэргийлэх зорилготой. Засварын үеэр тодорхой байршилд өдөр, цагийн хуваарийн дагуу хэрэглээг түр зогсооно.
Иймд иргэд, аж ахуйн нэгж та бүхнийг хэрэглээгээ зохицуулж, шаардлагатай бэлтгэлээ хангахыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.






