УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүнээс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд буюу “УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх” хуулийг өргөн мэдүүлсэн билээ. Тэгвэл энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар дээрх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр болсон байна. УИХ-ын тухай хуулиар УИХ-ын даргыг сонгохдоо олонх нэр дэвшүүлнэ гэж заасан байдаг.
Нэр дэвшүүлэх саналыг илээр гаргаж, нийт гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг дэмжсэнд тооцдог. Хуульд УИХ-ын дарга нь намуудын улс төрөөс ангид бие даасан, төвийг сахисан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэж заасан байдаг ч дээрх зохицуулалт хэрэгждэггүй хэмээн хууль санаачлагчдын зүгээс үзэж буй. Тиймээс парламентын дарга нь бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ. Улсын Их Хурлын дарга намаасаа түдгэлзсэн нь түүний Улсын Их Хурлын дараагийн ээлжит болон ээлжит бус сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй” байх зохицуулалтыг шинэчлэн суулгаж байгаа билээ.


