Нийслэлийн Ардчилсан намын хороо өчигдөр /2026.04.05/ хуралдаж, Б.Ган-Очирыг даргаараа сонголоо. П.Галиндэв, Б.Золтуяа, О.Зундуйдорж нар хурлыг удирдсан байна. Уг хурал 163 гишүүн буюу 69 хувийн ирцтэй эхэлж, явцын дунд ирц нэмэгдэн, нийт 174 гишүүн оролцжээ. Тэдний 165 нь Б.Ган-Очир саналаа өгөв.

Нийслэлийн АН-ын хорооны даргын сонгуульд УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Ө.Шижир, АН-ын ҮБХ-ны гишүүн Отгон-Өлзий нар нэр дэвших сурагч гарч байлаа. Ө.Шижир нэрээ дэвшүүлсэн ч буцаан татсан юм. Ийн Б.Ган-Очир ганц ч өрсөлдөгчгүйгээр ганцаараа нэр дэвшин, сонгогдлоо.

Б.Ган-Очирын танилцуулга:
Боловсрол
- 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд бакалавр,
- 2010 онд магистр, 2019 онд докторын зэрэг хамгаалсан
- 2017 онд Шанхайн Жиа Тонг их сургуульд Төрийн удирдлагын магистр
Ажилласан байдал
- Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх,
- МУИС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш,
- “Монголын эдийн засгийн форум” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга,
- Ардчилсан намын нарийн бичгийн дарга,
- Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга

