Сурагчдын II улирлын бие даалтын 7 хоног гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ны өдрүүдэд үргэлжилж дууссан. Тэгвэл өнөөдрөөс үргэлжлүүлэн сурагчдын II улирлын амралт эхэлж буй.
Сурагчид 4-р сарын 10 хүртэл амрах юм. Амралтын энэ өдрүүдэд хүүхдүүд асран хамгаалагчгүй гэртээ үлдэх нь ихсэх, улмаар осол гэмтэлд өртөх элбэг байдаг.
Иймд нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээнлэнгээс дараах зөвлөмжийг хүргэж байна.
-Бага насны хүүхдээр гал түлүүлэхгүй байх
– Зуухны хаалтыг хаахгүй байх
-Яндангийн таталт, зуухны бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах
-Угаарын хий мэдрэгчийнхээ ажиллагааг тогтмол шалгах
– Хүүхдийг гэртээ хараа хяналтгүй үлдээхгүй байх


