horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Зэгсний түймэрт сумын заан цолтой бөх амиа алджээ

post-img

Ховд аймгийн Дөргөн сумын нутагт орших Дөргөн нууранд 2026.03.23-нд гарсан зэгсний түймэрт 1 хүн амиа алджээ. Дөргөн сумын Агваш багийн Дэнж гэдэг газарт гарсан уг түймэрт Чандмань сумын “Бүжинхэн” цэцэрлэгийн нярав Л.Батмягмар мэргэжлийн ангиа удирдаж явсан аж. 41 настай энэ залуу сумын заан цолтой, Сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг мандайлан, 2017 оноос хойш мялзан, ковид, шүлхий өвчин, түймэр зэрэг гамшигт дайчлагдан ажиллаж явжээ.

Тус аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, Дөргөн сумын төвөөс урд зүгт 20 км, Чандмань сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т орших Дөргөн нуурын арал орчмын зэгс, шагшуурга 3-р сарын 23-ны оройн 17:30 цагийн үед шатсан юм. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн албан хаагчид, Дөргөн, Чандмань сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, аймгийн Цагдаагийн газар, орон нутгийн иргэд нийлсэн 95 хүн, 15 автомашинтайгаар уг түймрийг унтраасан. Тэдний 37 нь орон нутгийн иргэд байв.

Хар-Ус, Дөргөн нуур хаяа нийлэн оршдог.

0/1000