АН-ын бүлгийн шаардлагыг шинэ Ерөнхий сайд Н.Учрал хүлээн авч, 12 дэд сайд цомхотгов. Гэхдээ ерөнхий чиг үүргийн 4 дэд сайдаа авч үлдлээ.
Г.Занданшатарын Засгийн газар 19 сайдтай байв. Үүнээс 4 нь яамгүй сайд. Яамтай 15 сайдыг дэд сайдтай болгохоор төлөвлөсөн ч МАН-ын Удирдах зөвлөл 2025.12.17-нд хуралдаж, ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын танилцуулсан 16 дэд сайдыг хүлээн зөвшөөрсөн юм.
Н.Учралын ЗГ-т үлдэж буй дэд сайд нар:
- Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн
- Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин
- Сангийн дэд сайд Б.Хулан
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ
Н.Учралын ЗГ-ын цомхотголд өртсөн дэд сайд нар:
- Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир
- Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд
- Гэр бүл, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонго
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин
- Эрчим хүчний дэд С.Далхаасүрэн
- Аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын дэд сайд Г.Дашням
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү
- Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин
- Боловсролын дэд сайд Д.Гантулга
- Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын дэд сайд С.Энхболд

