Манай улс Роснефть компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр АИ-92 шатахууны хил үнийг 705 ам.доллароор тогтворжуулаад байна. АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй харин АИ-95 автобензин болон дизель түлшний үнэд тодорхой хэмжээгээр өөрчлөлт орсон.
“Өөрөөр хэлбэл дизель түлшний үнэ дөрөвдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод жижиглэнгийн үнэ литр тутамдаа 3490-3990 төгрөгөөр борлуулж байна. Харин орон нутагт буюу Увс аймагт дизель түлш литр тутам нь 4500 төгрөг, Дорнод аймагт 4200 төгрөгөөр тус тус борлуулж байна. Мөн АИ-95 автобензиний үнэ литр нь 4100 төгрөг байна” гэж АҮЭБЯ-аас мэдээллээ.


