Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газарт ХЗДХ-ийн сайдаар томилогдсон С.Амарсайханаас дараах зүйлсийг тодрууллаа.
-Хууль зөрчсөн, хулгай хийсэн, авлига, хээл хахуультай холбогдсон бол тэрэнтэй тэмцэх ёстой. Энэ бол ЗГ-ын үүрэг. Үүнийг хуулиар чиг үүрэг нь олгогдсон байгууллагууд хэнээс ч хараат бусаар хийх ёстой. Үүн дээр хатуу шаардлага тавина.
Төрийн ордонд хэн нэгэн хэрэг зохиогоод, нэг нэгнээ гүтгээд эсвэл мөрдөгч шиг, байцаагч шиг, прокурор шиг ажиллаж болохгүй.
-Та салбартаа томилгоо хийх үү?
-Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй. Хэн ажиллаж чадаж байна, тэр хүмүүс нь ажиллана. Хатуу шаардлага тавина.
-Тухайлбал аль салбарт?
-Яг одоо тэрийг энийг гэж хэлэхгүй. Шаардлага тавина. Шаардлага биелүүлж чадаж байгаа хүмүүс нь ажиллана. Хуулийн дагуу тухайн ажлын байрны шаардлагыг хангаж байгаа хүмүүс ажлаа хий л гэж байгаа. Би хуулийн байгууллагыг хэн нэгний сэлэм, жад бол гэж хэлэхгүй. Хэн нэгний сум, зэв бол гэж хэлэхгүй. Бие дааж ажиллах орчин нөхцөл биелүүлнэ. Харин хуулийг шударга биелүүлээрэй гэж байгаа.
Одоо хэдүүлээ хэрэг, зарга ярих аа больё. Би Төрийн ордонд ямар ч хэрэг ярихгүй. Надаас битгий тэгж асуугаарай.

