horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ц.Идэрбат: Талхны үнэ янз янз байдаг шиг махны үнэ янз бүр байна

post-img

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатаас махны үнийн талаар тодрууллаа.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:

-Махны үнэ ямар байгааг та мэдэж байгаа юу?

-Би өчигдөр гадуур явж үзлээ. “И март”, “Номин” сүлжээ дэлгүүр, томоохон худалдааны төвүүд, гэр хорооллын дэлгүүрүүд… Жишээ нь: Өчигдөр би Баянхошууны Баруунсалааны “Би март”, Зүүнсалааны “Жинс” дэлгүүрээр орж үзлээ.

4 янзын үнэ байна. Талхны үнэ янз янз байдаг шиг махны үнэ янз бүр байна. Фермерийн аж ахуй хөгжүүлээд, намар үхэр худалдаж авч тэжээгээд, тарилга туулга хийгээд, хавар гарган зарж байгаа махны үнэ 30 мянга хүрч байгаа нь үнэн байна. Намар бэлтгээд, одоо зарж байгаа мах бас байна. Тэрний үнэ 25-26 мянга хүрсэн байна.

Нийслэлийн ЗДТГ 5000 гаруй тн мах нөөцөлсөн байна. 1-р сарын 20-доор энэ махыг 380 гаруй дэлгүүрээр нийслэлийн иргэдэд зарж байна. Үнийн хувьд, хониных 13 мянга, үхрийнх 15 мянга байна.

Сошиалаар “1 кг махны үнэ 35 мянга хүрсэн” гэсэн. Хаана тийм мах байгаа юм гээд үзсэн. “Саруул” захад 30 мянга гарсан мах байгаа юм байна лээ. “Имарт”-д мах 28-29 мянган төгрөгийн үнэтэй байна.

Дэнжийнмянга дээр?

-Дэнжийнмянга дээр ямаа, хонины махыг 15-16 мянгаар машин дээрээс гулуузаар нь аваад явж байна. Үхрийн мах 21-22 мянга байна гэсэн.

0/1000