horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Мэдээллийн технологийн үндэсний паркийн дансыг хааснаар, ажилчид хүнд нөхцөлд оржээ

post-img

Мэдээллийн технологийн үндэсний парк өнөөдөр үйл ажиллагаагаа бүрэн зогсоох бодит эрсдэлд орсон гэлээ. Тус байгууллагын захирал Ж.Золзаяа өнөөдөр олон нийтэд хандаж, төрийн хөшүүн систем болон хууль бус бүлэглэлийн ашиг сонирхол технологийн хөгжлийг хэрхэн боомилж буй талаар мэдэгдэл хийсэн юм.

Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа “Мэдээллийн технологийн салбарын зүрх болсон IT Park өнөөдөр үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлд орлоо. Төр иргэн, аж ахуйн нэгжээ дарамталж, туйлдуулдаг систем, тэр дундаа зүтгэсэн хүндээ ээлгүй, бүтээлч сэтгэлгээг боомилдог орчин энэ салбарын хөгжлийг гацааж байна. 2023 оноос хойш бид бүх ажлаа нээлттэй болгож, IT Park-ийг зөвхөн түрээсийн байр биш, технологийн ирээдүйн гүүр болгохын төлөө зүтгэсээр байна. Бусад улс орнуудын паркуудын хөгжлийн жишгээр олон улсын жишиг парк болох зорилго тавьж технологийн экосистем бүрдүүлэхийн төлөө шат дараалласан амбицтай ажлуудыг хийж байгаа боловч нөгөө л өмч, шүүх, хөшүүн системийн гацаанд байсаар. Төр оюуны уурхайгаа дэмжих бус дансыг нь битүүмжилж чөдөрлөдөг. Бид олон жил бугшсан хууль бус асуудлуудтай нүүр тулж, Өргөө-2 кино театрын түрээслэж байсан талбайг шүүхээр ялж авсан. Уг нь энэ талбай төрийн өмч. Бид төрийнхөө өмчийг хувийн хэвшлийн хууль бус эзэмшлээс салгаж, эзэнд нь буцааж өгөхийн төлөө тэмцсэн. Гэтэл өнөөдөр шүүхийн маргаанд олон тэрбум төгрөгийн нэхэмжлэл яригдаж байсныг бид олон удаагийн, хүнд хэцүү шүүх хурлын дүнд 791 сая болтол бууруулж, төрийн ачааг хөнгөлсөн ч энэхүү ялалтын “төлөөс” нь 791 сая төгрөгийн өр болж хувирлаа. Үүний улмаас төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр, өөрийн хүчээр ашигтай ажиллаж ирсэн манай байгууллагын бүх дансыг 17 хоногийн өмнө хаасан. Дансанд мөнгө байгаа ч ажилтнуудын цалин, урсгал зардлыг шийдэж чадахгүй байна. Одоогоор манай баг хамт олон, ажилтнууд маань зөвхөн итгэл үнэмшлээрээ ажлаа үргэлжлүүлж байгаа ч тэднийг хохироож буйд туйлын харамсаж байна” гэлээ.

Мэдээллийн технологийн үндэсний парк өнгөрсөн хугацаанд төрөөс дэмжлэг хүсэж 20 орчим удаагийн албан бичиг явуулсан

Харин хуулийн үндэслэлийг харвал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн дагуу төрийн өмчит байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоох, цалин хөлс хаах замаар данс битүүмжлэх нь үндсэн чиг үүрэгт халдаж буй хэрэг гэж заасан. Тиймээс энэ үйлдэл нь төрийн байгууллагыг зориудаар үйл ажиллагааг нь доголдуулж, шахалтад оруулсаар дампууруулаад, “Татан буулгалаа” гэж нийтэд мэдээлэн, өмч хөрөнгө барилга байгууламжийг нь хямд авч, үгүй хийдэг тогтсон технологи нь ажиллаж байна” хэмээн үзэж байгаагаа Мэдээллийн технологийн үндэсний парк онцоллоо. 

Мөн өнгөрсөн хугацаанд Мэдээллийн технологийн үндэсний паркаас шийдэл хайж Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сангийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Ерөнхий сайдад хандаж олон тэрбумын нэхэмжлэлийг 791 сая болгож бууруулсан тул төлбөрийг нь шийдэж үйл ажиллагааг нь гацаахгүй байхад дэмжлэг үзүүлэхийг хүсэж 20 орчим удаагийн албан бичиг явуулжээ. Гэвч шийдэлд хүрээгүй тул төр засгийг тухайн асуудалд онцгой анхаарахыг хүслээ. 

0/1000