Улсын Ерөнхий Прокурорын газар 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 2,075,502 зөрчил бүртгэжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.9 хувиар өссөн байна.Нийт зөрчлийн 88.8 хувь нь нийслэлд,12.2 хувь нь орон нутагт үйлдэгджээ.
Үүнээс 99.5 хувийг цагдаагийн байгууллага, 0.5 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар, Онцгой байдлын газар зэрэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэсэн байна. 2026 оны I улирлын байдлаар зөрчил гаргасан 1,971,456 хүн, 81,861 хуулийн этгээдэд нийт 45.5 тэрбум төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад нийт 6,988 хүнд эрх хязгаарлах арга хэмжээ авснаас 5,861 хүнийг саатуулах, 120 хүнээс баримт бичгийг хураан авах, долоон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох эрх хязгаарлах арга хэмжээг авчээ. Зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 22.2 тэрбум төгрөгийн хохирол учирч 6.6 тэрбум төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн байна.
Зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 1.5 дахин, танхайрах зөрчил хоёр дахин, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 19.2 хувиар, хулгайлах зөрчил дөрөв дахин өссөн байна.
Харин олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 38.9 хувиар, хүний биед халдах зөрчил 10 хувиар, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 3.6 хувиар, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 36.9 хувиар тус тус буурчээ.
Комисс нь дотоод орчны агаарын чанартай холбоотой асуудлыг тогтмол анхааралдаа авч, бодлогын түвшинд дэвшүүлэн тавьж ирсэн боловч хэрэгжилтийн явц хангалтгүй байгаа тул холбогдох төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хариуцлагыг нэмэгдүүлж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байна.


