horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

АН-ын бүлэг “муриулжээ”

post-img

УИХ-ын дарга С.Бямбацогттой сөрөг хүчний бүлэг “спикер намаасаа татгалздаг байх” хуулийн төслийг хэлэлцүүлэх талаар тохиролцсон. Хаврын чуулган эхлэхээс ирцээ бүрдүүлж дийлэхгүй байсан парламентад АН-ын 42 гишүүнийг оролцуулахын тулд АН-д амлалт өгсөн УИХ-ын даргын үг гэхдээ хууль болж биелэлээ олохгүй нь бололтой. Өнөөдөр хуралдсан эрх баригч намын бүлгийн хурал дээр УИХ-ын даргыг намаас нь түдгэлзүүлдэг байх хуулийн зохицуулалтыг дэмжээгүй байна.

Гэхдээ С.Бямбацогт амласандаа хүрч Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцэх эсэхийг нь дэмжүүлсэн. Харин пүрэв гарагт чуулганы хэлэлцүүлэгт уг хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжихгүй нь тодорхой боллоо.

Эрх баригч намын бүлэг УИХ-ын даргыг томилохдоо парламентын гишүүдэд нэр дэвшигчээс асуулт асууж хэлэлцүүлэг өрнүүлэх боломж олгохгүй байхаар 2024 онд хуулийг өөрчилсөн байдаг. Одоо ч дээрх хуулийн зохицуулалтаа өөрчлөхгүй байхаар санал нэгдсэн байна. УИХ-ын дарга С.Бямбацогт уг нь парламентын дарга гишүүдийн асуултад хариулдаг нээлттэй тогтолцоо байх ёстой хэмээн мэдэгдэж байсан ч түүний томилогдохоосоо өмнө хэлж байсан амлалт 7 хоноогүй байхдаа биелэгдэхгүй нь тодорхой боллоо. Парламентад 5 удаа сонгогдсон шинэхэн спикер АН-ын бүлгийг муричихав уу? эсвэл бүлэг нь хурлын даргаа дэмжсэнгүй юу? Ямартай ч С.Бямбацогтын УИХ-ын 42 гишүүнд өгсөн амлалт худрах нь тодорхой байна.

0/1000