Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Н.Учралын байгуулсан Засгийн газарт Н.Номтойбаяраас өөр өөрийнх нь талын хүн үнэндээ байхгүйг нийтээрээ харж, бичсээр байна. Ерөнхий сайдын гэж нэрлэж болохоор өнөө Н.Номтойбаяр нь ч өөрийнх нь тэргүүлж буй МАН-ын гишүүн биш. Намын дарга нэртэй ч танхимаа өөрийн дураар байгуулах эрхгүй Н.Учралд парламентад 4 суудалтай Үндэсний эвслийн тэргүүн л ганцаараа хань болж, Засгийн газарт нь багтаж байна.

2 жилийн дотор 3 дахь Засгийн газраа байгуулсан МАН төрийг тогтвортой ажиллуулна гэж амлаж байгаа. Гэхдээ энэ амлалт амьдрал дээр биелэх магадлал тун бага байгаа юм. Эрх мэдлийн төлөөх арсалдаанаа барьж дийлэхгүй байгаа намынхаа ах нарыг тайвшруулах гэж танхимаа бүрдүүлснээ ч парламентын өмнө Ерөнхий сайд Н.Учрал нуугаагүй билээ.

Дэлхий нийтийн өмнө эдийн засгийн хямрал нүүрлэж байхад Монгол Улсын төр, засаг дотооддоо сандал суудлаа мөддөө олохгүй нь тодорхой болж байна. Хэдийгээр эрх баригч МАН-ын удирдлагууд 2027, 2028 онд болох сонгуулиас өмнө цэгцэндээ орох хүсэлтэй байгаа ч парламентын засаглалыг улам муухай харагдуулах гэсэн төрийн тэргүүний төлөвлөгөө цаашид ч үргэлжилсээр байх нь.

Эрх баригч намыг хурууны үзүүрээр удирдаж байгаа Ерөнхийлөгчийн зорилгыг МАН-ын лидерүүд нийтээрээ мэднэ. Гэхдээ тэдэнд ахынхаа үгээр явж, хүрд эргүүлэхээс өөр сонголт одоохондоо алга.

Нам дотроосоо ч танхимдаа өөрийн хүнээ сайдаар томилох эрх мэдэлгүй яваа Н.Учрал 2028 он битгий хэл 1 жил ажиллаж тэсэх үү гэдэг асуулт анхаарал татаж байна.

- Шинэ
- Хандалттай