horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хууль бусаар элс, хайрга олборлогчдыг зогсоолоо

post-img

Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлож байгаа талаар нэгэн иргэн олон нийтийн сүлжээгээр мэдээлжээ. Үүний дагуу байгаль орчны улсын байцаагчид, Экологийн цагдаагийн алба газар дээр нь очиж, уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, ашиглаж байсан техник хэрэгслийг буцаан татууллаа.
2025 онд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын тогтоолоор түр карьер олгосон нийт 57 газарт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд 57,250,000 төгрөгийн торгууль, 168,834,085 төгрөгийн хохирол нөхөн төлбөр ногдуулсан байна.

0/1000