horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Л.Энх-Амгалан: Цалинтай холбоотой 2 тушаалыг бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно

post-img

Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдөр Боловсролын яамны удирдлага, газар, хэлтсийн дарга нартай эхний шуурхай хурал хийжээ. Уг хурлаас гаргасан шийдвэрээ тэр олон нийтийн сүлжээгээр ийн мэдээллээ.


Боловсролын сайд Л.Энх-Амгалан:
-Хувьсах зардлын тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт эвдэрчихсэн. Дан ганц багшийн цалингаас гадна хувьсах зардлаараа багшийн цалингийн асуудлыг ажил хаялтгүйгээр шийдэх бүрэн боломж байсан

Хувьсах зардлынхаа тогтолцоог ойлгуулж чадаагүй. Энэнээс болж өнөөдөр татвар төлөгчдийн мөнгө 700-аас 800 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болчихсон сууж байна.

Би сайдыг буруутгахгүй байна? Сайдыг мэдээллээр хангах ёстой, удирдлагаар хангах ёстой хүмүүс өнөөдөр яагаад ийм зоригтойгоор төсвийн хуулийг зөрчсөн бэ. 4 том хууль зөрчсөн. Засгийн газрын цалин нэмэгдүүлэх тухай тогтоолд 2026 оны төсөвтөө багтааж гэсэн үг өгүүлбэр байгаа.

Тийм учраас цалинтай холбоотой зурсан энэ 2 тушаалыг бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно. Хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.

0/1000